СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АТМ-аас бусдын мөнгийг авч өгснөөр гэмт хэрэгт холбогдох үндэслэлтэй

2018 оны 9 сарын 25

АТМ зурган илэрцүүд

Түрийвчтэй мөнгө, төлбөрийн картыг цүнхлээд алхах хоёрын гүйцэтгэх үүрэг нь адилхан боловч овор хэмжээ, алдах эрсдэл нь өөр. Манай арилжааны банкууд картын үйлчилгээг нэвтрүүлээд арав гаруй жилийн нүүр үзэж буй. Сүүлийн жилүүдэд иргэдийг банкинд цагаа үрэхгүй байх үүднээс цахим банк, АТМ, мобайл банк зэрэг төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.

Иргэд бэлэн мөнгөө хадгалж, бусдад хамаагүй өгдөггүйтэй адил өөрсдийн төлбөрийн картын нууцлалыг тэр бүр хадгалж чадахгүй байна. Энэ нь таны картын мэдээллийг ашиглан цахимаар гүйлгээ хийн хохироох боломжтой. Гэтэл олон улсад иргэний пин кодыг асуудаггүй бөгөөд картыг тань таны нүдэн дээр уншуулдаг.

Сүүлийн үед таны данс руу мөнгө шилжүүлье, картнаасаа аваад өгөөч гэх болсон. Энэ нь таньд ямар нэгэн хохиролгүй, залилангийн шинжтэй биш боловч гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг бүрдүүлдэг байна.  Цагдаагийн байгууллага, арилжааны банкуудтай хамтран хаанаас хэнд ямар мөнгө шилжиж, авсныг тодорхойлон таныг хэрэгт холбогдуулж болох юм.

Монголбанкны судалгаагаар оны эхний хагаст залилангийн шинжтэй 162 гүйлгээ хийж, 24 сая төгрөгийн хохирлыг иргэн, аж ахуйн нэгжид учруулсан байна. Үүнээс ПОС терминалиар 18, АТМ төхөөрөмжөөр 131 залилангийн гүйлгээ хийжээ.

Оны эхний улирлын байдлаар 2195 АТМ, 31920 ПОС, 3918 МПОС, ПОБ 2150 төхөөрөмжөөр 77 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Иймээс иргэн та танихгүй хүний мөнгийг өөрийн данс руу шилжүүлж, АТМ-аас мөнгө авч өгөхгүй байхыг анхаарна уу. 

Эх сурвалж: livetv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595217
1 эможи

keyboard_arrow_up