АТГ: ХОМ-ээ өгөөгүй нэр бүхий гурван албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2018 оны 9 сарын 25

Arslan.mn

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараах албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Тухайлбал:

  • Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан нь өөрийн болон нөхрийн цалин хөлсийг худал мэдүүлсэн, нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, мөн өөрийн болон нөхрийн үүсгэн байгуулсан компаниуд, хувьцааны талаар мэдүүлээгүй тул “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” арга хэмжээ тооцуулахаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
  • Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тул “сануулах” хариуцлага тооцуулах талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн эхнэр О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажиллуулж байгаад 2018 онд ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595210
1 эможи

зочин
2018-09-25 22:20
Улсын хөрөнгө хулгайлагчид, оффшорт мөнгөө нуугсадыг Хятад шиг бүгдийг цаазалбал сая нэг улс орон эмхрэнэ дээ
зочин
2018-09-25 22:14
ХОМ мэдүүлэээгүй нөхөд чинь асар их хулгай хийсэн учраас олосон мөнгөө яахаа мэдэхгүй байгаа учраас ХОМ мэдүүлэхгүй байгаа юм шүү
keyboard_arrow_up