Эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид “Эрэн сурвалжлах клуб“ байгуулав

2018 оны 9 сарын 24

ХЗДХЯ, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв хамтран хууль, эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд Эрх зүйн чиглэлээр мэдлэг олгох зорилготой сургалт, өдөрлөг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр ажилладаг 50 гаруй сэтгүүлч оролцон клуб байгуулж ТУЗ-ийн гишүүдээ сонгов.

Сэтгүүлчдэд зөрчлийн тухай, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль болон шинээр баталсан хуулиудын талаар мэдлэг өгөв. Тухайлбал  жагсаал цуглаан, хэргийн газрын үзлэг хийх үйл явцыг Мөрдөн байцаах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар /ОНАБХГ/-ын алба хаагчид жүжигчилсэн тоглолтоор аюултай нөхцөлд сэтгүүлч аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаар үзүүлэв. Мөн сургалтын төвийн алба хаагчид сургуультай ноход, ЦЕГ-ын Тусгай албаны албан хаагчид террорист халдлагаас авран хамгаалах ажиллагааны үзүүлбэрийг сонирхууллаа. ОУХМ Г.Нандинзаяа буудлагын сургалт явуулсан бөгөөд оролцогчид 4 багт хуваарилагдан олс таталт, буудлагын төрлөөр өрсөлдөв. 

Өдөрлөгийн төгсгөлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Цагдаа дотоодын цэргийн  сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Х.Баттогтох нар "Эрх зүйн мэдлэг"-ийн 0.5 кредит сургалтын сертификат гардуулж шинэ клубын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мөн илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595183
0 эможи

keyboard_arrow_up