Хоёр настай хүүхэд хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

2018 оны 9 сарын 24

цагдаа зурган илэрцүүд

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэди” төвийн ойролцоогоос хоёр настай охин хулгайлж, Эрдэнэт хотод аваачиж төөрүүлж хаясан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэн Л.Отгончулууныг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр охиныг хулгайлж авч яваад, Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, ар гэрт нь хүлээлгэн гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Л.Отгончулуун охины ээжтэй хамт архи уун согтоож, улмаар унтсаных нь дараа охиныг нь хулгайлаад зугтсан байж болзошгүй гэж нөхцөл байдал тогтоогдоод байгаа. 

Харин мөрдөн байцаалтын охиноо алдсан ээж хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлсэн байна. Гэмт этгээдийг харсан үзсэн хүн байвал Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандаж болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
595181
1 эможи

keyboard_arrow_up