Технологи бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Технологи. Энэ гадаад нэр томъёо бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Зөвхөн өөр дээрээ жишээ аван өгүүлэхэд би техник, технологийн дэвшилгүйгээр өдөр тутмын ажил амьдралаа зохицуулж бараг чадахгүй.

Би одоо Америкт байгаа найзтайгаа шууд ярьж болно. Гэтэл нэгэн зууны өмнө энэ бүхэн боломжтой байсан гэж үү?

Компьютер, гар утас, интернет гэх мэт зүйлсийн ачаар бидний амьдрал зарим талаараа илүү хялбар, илүү сонирхолтой болжээ. Магадгүй эдгээр зүйлс өнөөдрийн түвшинд хүрэхээс өмнө хамгийн их ашигладаг байсан зурагтыг дурдахгүй өнгөрч болохгүй.  

Намайг бага байхад оройн хоолныхоо дараа манай гэрийнхэн бүгд л зурагтынхаа өмнө тухлан сууж, дуртай кино, нэвтрүүлгээ үздэг байлаа. Тухайн үед бид хоорондоо яриа өрнүүлэх нь элбэг байжээ.

Харин XXI зуун гарсаар бидний амьдралд зурагтаас илүү Интернетийн нөлөө ихэссэн билээ. Интернетийн ачаар бид дэлхийн хаана ч байгаа, хэнтэй ч хамаагүй харилцаж болно гэдгээрээ давуу талтай.

Цахим шуудан илгээж, зурвас бичин, зураг үзэхээс илүү зүйлсийг бараг л хийж болдоггүй, хурд хүчний хувьд дутагдалтай байсан интернет гэгч сонирхолтой зүйл өнгөрсөн хугацаанд байж боломжгүй өндөр хурдаар хөгжжээ.

Facebook, Youtube, Gmail гээд өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон зүйлс энэ зууны эхний дөрөв, тавхан жилд л бий болсон. Тэгэхээр яах аргагүй интернетийн хөгжил дэндүү хурдан байна.

Би одоо Америкт байгаа найзтайгаа шууд ярьж болно. Гэтэл нэгэн зууны өмнө энэ бүхэн боломжтой байсан гэж үү? Тэртээ 1915 онд  Александер Грахам Белл дөнгөж л холын зайн утасны яриаг хийгээд байсан үе гэхээр тухайн үед бидэнд алс хол байгаа нэгэнтэйгээ харилцах хоёрхон арга л байжээ.

Нэг бол өөрөө тэр хол замыг туулан байж очиж мэндийг нь мэдэх, нөгөө бол захидал илгээгээд хэзээ очиж, хэзээ хариу нь ирэх бол гэж хэдэн сар хүлээх. Аль ч аргыг нь сонгосон бай, их хугацаа зарцуулна. Харин одоо бид ганцхан товчлуур, хэдхэн тоо нийлүүлэхийн төдийд л дуртай хүнтэйгээ холбогдож чадна.

Энэ бүхний эцэст нэг л дүгнэлтэд хүрэх аж. Үнэхээр бид технологийн дэвшлийн ачаар, ялангуяа мэдээллийн технологийн эрин үед харилцаа холбоонд хэд дахин өндөрт хүрчээ. Үнэндээ өнөөдрийн дэлхий өчигдрийнхөөс жижгэрсээр ажгуу.

Үүний үндсэн шалтгаан нь технологи болж бид зуун жилийн өмнө байтугай хорин жилийн өмнө огтхон ч мэдэхгүй байсан зүйлсээ хэрэглэж байна. Яах аргагүй технологи бидний амьдралд олон талаар нөлөөлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
595162
2 эможи

keyboard_arrow_up