Алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хорих анги, салбар нэгжид шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг өөрчлөх, 6 кредит цагийн хичээл, давтан сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулав.

Arslan.mn

Сургалтад нийт 56 алба хаагч хамрагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,  шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хууль, Хорих ангийн харуул хамгаалалт, Хорих байгууллагын алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, Хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зарим асуудлууд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зарим асуудлууд  гэсэн сэдвүүдээр хичээл сургалтыг заан явууллаа. Мөн сургалтад хамрагдсан нийт алба хаагчдад гэрчилгээ олгов.

Эх сурвалж: ШШГЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595160
0 эможи

keyboard_arrow_up