Нийслэлд өдөртөө 17-19 градус байна

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадус орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөндөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар  хур тунадас орохгүй, дулаан байх боловч 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж,  сэрүүсэн, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Энэ сарын 29-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн,  өдөртөө 14-16 градус дулаан байна.

  • 25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас,
  • 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
  • 27-нд ихэнх нутгаар,
  • 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595146
0 эможи

keyboard_arrow_up