Нийслэлийн авто замыг зурагжуулах аяны ялагчид тодорчээ

2018 оны 9 сарын 22

Иргэдийн дунд “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аян”-ыг 21 хоногийн хугацаанд зохион байгуулж ялагчдаа тодрууллаа. 

Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран уг аяныг амжилттай зохион байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн банкны Монгол дахь салбарын Морин хуур өрөөнд шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Аяныг Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сан (GFDRR) болон Даян Дэлхийн Авто Замын Аюулгүй Байдлын Сан (GRSF)-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн юм.

Ялагчид:  

  • нэгдүгээр байранд Б.Билгүүн 186 км авто замын 36756 зураг,
  • хоёрдугаар байранд Х.Түвшинбаяр 83 км авто замын 26425 зураг,
  • гуравдугаар байранд С.Отгонбаяр 54 км авто замын 17612 зураг авч MAPILLARY аппликейшнд байршуулан тус тус шалгарч, мөнгөн шагнал, Mapillary-ийн нэр бүхий гарын бэлгийн эзэд боллоо.

Нийслэлийн Авто замыг зурагжуулах аянд гар бие оролцсон нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595133
0 эможи

keyboard_arrow_up