Г.Чинзоригийн зээрд эрлийз дээд ангилалд түрүүллээ

2018 оны 7 сарын 13

Arslan.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орлоо.

Гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн 90 хүлгээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул,  аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн хүү Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүджээ. Айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар, тавд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын Янзага хул хурдалсан ажээ.

Эх сурвалж: www.medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59513
0 эможи

keyboard_arrow_up