ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН сургалт эхэллээ
2018 оны 9 сарын 21
Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Эрх зүйн сургалт, өдөрлөг"-ийг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /2018-09-21 / эхлүүллээ.
Энэхүү сургалтад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг 50 гаруй сэтгүүлчид хамрагдаж байна. Сургалтаар Зөрчлийн тухай хууль болон бусад шинээр батлагдан гарч, мөрдөгдөж байгаа хуулиудын талаар шинэ мэдлэг, мэдээлэл олгох юм.
Сургалтыг нэг өдөр зохион байгуулж, хамрагдсан сэтгүүлчдэд сертификат гардуулна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595107
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс