Барилгын зураг төсөл зохиогч, захиалагчдыг сургалтад хамруулав

2018 оны 9 сарын 20

Барилгын зураг төсөл зохиогч, захиалагч аж ахуйн нэгж байгууллагын захирал, архитектор, инженерүүдэд хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлтөнд гарч буй зөрчил дутагдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.

МХЕГ-ын 2018 оны төлөвлөгөө, БХБЯ-тай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд энэхүү сургалт хийгдэж байгаа бөгөөд барилга байгууламжийн норм, норматив, Газрын зургийн солбилцол өндрийн тогтолцоо, Орон сууцны барилгад лифт төлөвлөхөд тавигдах шаардлага, анхаарах асуудал, Дурсгалт барилгыг сэргээн засварлах ажил, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зөвшөөрөл, барилга байгууламжийн норм дүрмийг хангуулах, Барилга байгууламжийн газар олголт, зураг төсөл зохиох, ашиглалтад хүлээн авахад эрүүл ахуйн урьдчилан хяналт хийхэд тавих шаардлага, Барилгын зураг төсөл зохиоход тавих галын аюулгүй байдлын шаардлага, Барилга байгууламжийн зураг төсөлд хийхэд тулгамдаж асуудал, гарч буй зөрчлүүд, Эрсдэлийг тодорхойлж удирдах нь, Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага, Зөрчлийн тухай хууль зэрэг сэдвүүдээр холбогдох яам, агентлаг, байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл мэдээлэл хийв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595043
0 эможи

keyboard_arrow_up