Орон нутагт “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээ зохион байгууллаа

2018 оны 9 сарын 18

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Хөтөл цагдаагийн хэлтсээс 2018 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ оны эхний 7 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн баруун бүсийн сумдын хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг иргэдэд танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2018 оны 08 дүгээр сарын 10-аас 08 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус өдөрлөгөөр сумдад ажиллах хугацаандаа олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуулийг сурталчилж, хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, цагдаагийн алба хаагчдын ажил, үйлчилгээний түвшинг тодорхойлох зорилгоор иргэдээс  санал асуулга авсан байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 4 төрлийн 300 гаруй санамж тарааж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ нь олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594977
0 эможи

keyboard_arrow_up