Автомашины шилжилт хөдөлгөөнийг заавал өөрийн биеэр очиж хийлгээрэй

2018 оны 9 сарын 17

Arslan.mn

Иргэд автомашины өмчлөлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдах тохиолдол сүүлийн үед олширчээ. Тухайлбал, 160 сая төгрөгийн үнэтэй "Ланд 200" маркийн автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлсэн хэрэг гарсан байна. Иргэд автомашинаа худалдахдаа нотариатаар итгэмжлэл хийлгэж, эсвэл худалдах худалдан авах гэрээ хийснээр нэр шилжсэн гэж үздэг. Гэтэл энэ нь маш том эрсдэлийг дагуулж байдаг ажээ. Автомашин худалдаж авч байгаа болон зарж байгаа хүмүүс өөрсдийн биеэр  очиж шилжүүлэг хийлгээгүйн улмаас татвар төлөөгүй, оношлогоонд ороогүй, торгуулийн хуудас их ирдэг байна. Түүнчлэн тухайн иргэн автомашинаа зарсан байсан ч шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол нэр дээр нь торгуулийн хуудас ирдэг аж. Үүнийг нь ашиглаад янз бүрийн гэмт хэрэг үйлдэгдэх, цааш нь худалдах, ББСБ-д тавьж ашиг хонжоо хөөх зэрэг хууль бус хэрэг ч гардаг байна. Тиймээс автомашины шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ заавал өөрийн биеэр очиж шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст өдөрт 300 гаруй автомашин шинээр бүртгэгдэж, 800 гаруй автомашины шилжилт хөдөлгөөн хийгддэг байна. Авто тээврийн үндэсний төв Улаанбаатар хотод найман цэгт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594954
0 эможи

keyboard_arrow_up