Дэлхийн миссд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Э.Энхриймаа тодорлоо

2018 оны 9 сарын 17

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн миссд оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ.  

Өнгөрсөн жилийн дэлхийн миссд улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин титмээ Э.Энхриймаад шилжүүлэн өглөө.

 

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах аж.

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594934
0 эможи

keyboard_arrow_up