НҮБ: Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй ажлыг өндрөөр үнэлэв
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т оруулах Монгол Улсын үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох уулзалт өнөөдөр Корпорейтод боллоо.
Тус уулзалтаар НҮБ-аас Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлснийг онцлов.
Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр усны нөөц хуримтлалыг бүрдүүлэх, усыг дахин ашиглах механизм, байнгын ажиллагаатай усалгааны систем бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа аж. Нарны цахилгаан станц, усан цахилгаан станц, салхин сэнсний станцууд ашиглалтад орсон нь төвийн эрчим хүчинд цахилгаан нийлүүлж эхэлсэн бөгөөд зарим станцууд удахгүй ашиглалтад орохоор болжээ. Манай орны хувьд эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах нь том дэвшил гэдгийг хуралд оролцогсод онцолж байв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|