Зөрчлийн оноогоо нөхөж авах боломжтой

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдсон. Улмаар жолооч нар замын хөдөлгөөний хуулийг зөрчих бүрт тус онооноос хасагдах юм.

Жолоочийн зөрчлийн онооны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбаттай ярилцлаа.

-Жолооч нар зөрчлийн 10 оноогоо хасуулсан тохиолдолд хэрхэн нөхөж авах боломжтой вэ. Заавал бүх оноогоо дууссаны дараа нөхөх үү, эсвэл оноо багассан тохиолдолд түүнийг нөхөх боломжтой 

Одоогийн байдлаар зам тээврийн осолд хүргэдэг 17 төрлийн зөрчил дээр арга хэмжээ авагдаж байгаа. Гэрлэн дохио зөрчих, хамгаалах бүсгүй байх, төмөр замын гарах нэвтрэх журам зөрчих, улаан гэрэл дохио зөрчих гэх мэт зөрчлүүдэд бид жолоочийн зөрчлийн онооноос 1-5 оноо хасаж тооцож байгаа. Тухайлбал, жолооч зам тээврийн осолд холбогдсон нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд 5 оноо хасагдан 100 нэгжээр торгоно. Иргэд service.police.gov.mn/ сайт руу ороод оноогоо шалгах бүрэн боломжтой. Жолооч нар торгуулж явсаар зөрчлийн оноо нь дууссан тохиолдол их гарч байгаа.  Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо дуусан бол Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр  арга хэмжээ тооцуулна. 

-Зөрчил гараагүй тохиолдолд урамшууллын оноо тооцох уу?

-Жолооч хамгийн сүүлд зам тээврийн осол гарган 5 оноо хасууллаа гэхэд түүнээс хойш нэг жил дүрэм зөрчөөгүй бол сүүлд хасуулсан оноо /хамгийн сүүлд хасуулсан1-5 хүртэлх оноо/ нөхөгдөх боломжтой.

Түүнчлэн жолооч хоёр жил замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргэнэ. Хоёр жил тухайн жолоочийг замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчихгүй хариуцлагатай байлгах гэж урамшуулж байгаа.

Дандаа 10 оноотой явах хүсэлтэй жолооч нар байна. 2 оноогоо хасуулчхаад 8 оноотой яана аа гэж байгаа бол ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвд хандан, сургалтад сууж шалгалтаа өгөн оноогоо нөхөж авах бүрэн боломжтой.

-Зам тээврийн осол гарган нөхөн төлбөр авах гэсэн жолооч нараас даатгалын компани заавал цагдаагийн тодорхойлолт нэхээд байна гэсэн. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон, үлэмж их хэмжээний хохирол учирсан бол хоорондоо зохицож болохгүй шүү дээ. Жолооч нарын хооронд иргэний маргаан гараагүй бол зөвшилцсөн тохиолдолд даатгалын байгууллага цагдаагийн байгууллагын бичгийг шаардахгүйгээр нөхөн төлбөрийг зохицуулах ёстой. Үүнийг бид Албан журмын даатгагчдын холбоо, даатгагчдын холбоонуудтай яриад тохирсон асуудал. Санхүүгийн зохицуулах хороо албан журмын даатгалыг зохицуулж, эрхийг нь олгож, цуцалдаг. Даатгалын компани энэ тохиолдолд цагдаагийн тодорхойлолт нэхэх юм бол албан журмын даатгагчдын холбоо буюу Санхүүгийн зохицуулах хороонд хандах эрх нь жолооч нарт байна. Хоёрдугаарт 100 мянган төгрөгөөр торгуулахгүй, зөрчлийн оноогоо хасуулахгүй гээд жолооч нар мөргөлдчихөөд хоорондоо зохицоод  яваад байж таарахгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагч хариуцлага тооцох эрхтэй, тэнд хүний эд хөрөнгө хохирчхоод байгаа шүү дээ.  Даатгалынхны  хувьд заавал цагдаагийнхнаас тодорхойлолт авна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол шийдэгдсэн асуудал. Зам тээврийн ослын дараа даатгал цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрөө хуульд заасан үүргийнхээ дагуу гаргаж өгөх ёстой.

Зөрчлийн оноогоо нөхөж авах боломжтой

Эх сурвалж: EAGLE.MN                 ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594842
0 эможи

keyboard_arrow_up