“Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг”-т урьж байна

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Японы их сургуулийн сонины газар, License академийн зохион байгуулдаг “Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг-2018” 6 дахь удаагийн арга хэмжээ 2018 оны 9 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд BLUE SKY зочид буудлын 3 давхарын ДАЙМОНД зааланд зохион байгуулагдах гэж байна.  Тус үзэсгэлэн яармагт Японы Travers, Sun-Takizawa, Fujimaki kensetsu, Happy group, Global road, Sanki зэрэг компани, Монголын Toyoko inn, License academy, Everyday farm компани болон Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 6 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэн яармагт ирснээр: 

  • Монгол болон Японы аж ахуйн нэгжид ажилд орох
  • Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт бүртгэлтэй байгаа 2300 гаруй ажлын зартай танилцан ажилд зуучлуулах
  • Ажлын ярилцлага хийх
  • Хөдөлмөрийн зах зээлийн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээнд хамрагдах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн нэгдсэн мэдээлэлтэй танилцах боломжтой байгаа аж.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: LICENSE АКАДЕМИ – 9105 0219

ХАМТРАГЧ: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ – 7511 1896, 9101 1896

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594838
0 эможи

keyboard_arrow_up