Цагдаагийн байгууллага хуурамч хаяг, мэдээллийг хязгаарлахад “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллана

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Фэйсбүүк компанийн төлөөлөлүүд Монголд ирсэн билээ. Тэд Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран цаашид явуулах үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс нь Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг улсын нэг бөгөөд хуурамч хаяг, мэдээллийн асуудал бидэнд ч хамаатай тул эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад айлчилсан. Энэ үеэр хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулбал ХХЗХ-ны зүгээс хуурмаг мэдээлэл, хэрэглэгч, зүй бус контентыг оновчтой тодорхойлох, зүй бус мэдээллийг устгах, хандалтыг хязгаарлах, түр түдгэлзүүлэх эсвэл хэрэглэгчийн хаягийг хаах ажлыг түргэвлэхэд туслах зорилго бүхий ажлын багийг байгуулах юм байна.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй бол энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан талаар Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн дурдлаа. Тодруулбал тэрбээр “Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон” гэлээ. Тухайлбал, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох юм байна. 

Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм.

Arslan.mn

Ирэх арваннэгдүгээр сард Фэйсбүүкийн төлөөлөл Монгол Улсад эргэн ирэхээр төлөвлөсөн байна. Энэ хүртэл цагдаагийн байгууллагаас иргэд, байгууллагуудын дунд Фэйсбүүкийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, яаж гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Фэйсбүүк ашиглан эдийн засгийн гэмт хэрэгт өртөх тохиолдол гарсаар байна. Энэ тал дээр хэрэглэгчдийг өөрсдийн мэдээллийг цахим орчинд ил тавихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594826
0 эможи

keyboard_arrow_up