“МОН-30” цахилгаан автобусыг энэ сарын 30-нд хүлээлгэж өгнө

2018 оны 9 сарын 13

“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнд заагдсан хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар нь очиж ажиллан гүйцэтгэл үр дүнтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

“МОН-30” загварын цахилгаан автобусны угсралтын ажил гэрээнд хэрхэн хийгдэж байгаатай ЗТХЯ-ны мэргэжилтнүүд удаа дараа танилцаж ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 11 ажил төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Автобус хүлээлгэн өгөх хугацааг “Монгол машин индустриал” ХХК-ийн зүгээс 2018 оны 09 сарын 30-ны өдрөөр сунгаж өгөх хүсэлт тавьсаныг энэ үеэр шийдвэрлэж хугацааг нэг сараар сунгалаа.

Дэд сайд Л.Халтар “Автобус угсралтын суурь бааз зөв тавигдаж, урьдчилсан бэлтгэл ажлыг сайн хангасан байна. Гол нь сунгасан хугацаандаа угсралтын ажлыг бүрэн гүйцэд, чанартай хийж хүлээлгэн өгөх шаардлагатай. Одоогийн байдлаар төлөвлөсөн ажлууд нэлээд хоцрогдолтой явна. Тиймээс ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй”-г үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594823
0 эможи

keyboard_arrow_up