Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2018 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулан ажиллах хүрээнд цагдаа, цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин үүрэг гүйцэтгэж байна. "Хүй 7 худаг"-т иргэд, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулахаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59482
0 эможи

keyboard_arrow_up