Гадаадад 6 сараас дээш оршин сууж буй иргэдийн анхааралд!

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ, ҮСХороо хамтран гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг бүртгэх програм боловсруулан нэвтрүүлээд байна.

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах суурь мэдээллийн санг бий болох ач холбогдолтой юм.

Иймд иргэн та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.

http://www.citizen.gov.mn/

Та өөрийн мэдээллээ бүртгүүлэхээс гадна, мэдээллээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэх боломжтой.

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Мөн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594819
0 эможи

keyboard_arrow_up