Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид шууд хуваарилна

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 271 дүгээр тогтоолоор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчилж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ. Ингэснээр Хорооноос хуваарилсан жолооч нартай даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах, мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт бүрдэж буй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.5-д тус тус заасны дагуу журмыг хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594762
0 эможи

keyboard_arrow_up