Ирэх амралтын өдрөөс Яармагийн замыг хаана

2018 оны 9 сарын 11

Image result for яармагийн зам

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал,

• Есдүгээр сарын 15-21-ний өдөр хүртэл Богд уулын арын зам урд урсгалын замыг,

• Есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл Яармагийн зам урд урсгалын замыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. Түүнчлэн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.

 

Эх сурвалж: Olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594733
0 эможи

keyboard_arrow_up