Замын хөдөлгөөнд оролцох талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт явууллаа

2018 оны 9 сарын 10

Image may contain: 13 people, people sitting

Хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгуулж, Хүүхдийг осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхэд, эцэг эхчүүдэд хэрхэн олгох талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа өгч ажиллалаа.
Тус сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдсан юм.

 

Эх сурвалж: Замын цагдаагийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594729
0 эможи

keyboard_arrow_up