Багш нарын ажил хаялтын 6 дахь өдөр Төв талбайд суултаар үргэлжиллээ

2018 оны 9 сарын 10

Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Д.Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгууллаа.

Arslan.mn

Есдүгээр сарын 1-нээс цалинг 15 хувиар, 2019 оноос 50 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаагийн тэтгэмж болох 300,000 төгрөгийг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардан ажил хаялт зарлаад байгаа юм. 

Ажил хаялтын зургаа дахь өдөр ийнхүү багш, шинжлэх ухааны салбарынхан суулт зохион байгуулж байна. Суулт 13:00 цаг хүртэл үргэлжилж, багш, шинжлэх ухааны салбарынхан хуваагдан Сангийн яам, Хөдөлмөрийн яамны гадаа очин эсэргүүцлээ илэрхийллээ.

Суулт зохион байгуулагчдын зүгээс "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 113 сургууль, 13 цэцэрлэг  ажил хаялтад нэгдээд байгаа. Бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд цаашид ч ажил хаялтын хүрээ тэлэх болно" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594720
0 эможи

keyboard_arrow_up