Мөрийтэй тоглоомчдыг цагдаагийнхан саатуулжээ

2018 оны 9 сарын 10

Мөрийтэй тоглоомчдыг цагдаагийнхан саатуулжээ
Өнгөрсөн долоо хоногт гэхэд мөрийтэй тоглож байсан хэсэг залуусыг цагдаагийнхан саатуулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын орон сууцанд хэдэн залуутай мөрийтэй тоглож байхад нь илрүүлсэн байна.

Мөрийтэй тоглоомыг С гэгч залуу зохион байгуулсан бөгөөд тухайн байрнаас олон тооны хасаа, хөзөр бусад эд зүйлсийг цагдаагийнхан хураан авчээ.  Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тоглоомонд донтсон залуус гэр орныхоо үнэтэй эд хөрөнгө, байр машинаа ч барьцаанд тавиад тоглосон тохиолдол гарсаар байгаа тул цагдаагийнхан энэ мэтээр мөрийтэй тоглоом тоглогчидтой хатуу тэмцэж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594709
0 эможи

keyboard_arrow_up