Цас орж сэрүүсэхийг анхааруулав

2018 оны 9 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594682
0 эможи

keyboard_arrow_up