Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2018 оны 9 сарын 08

Arslan.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ны 20 цагаас 09 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594655
0 эможи

keyboard_arrow_up