НЗД-ын орлогч П.Баярхүү СБД-ийн ӨЭМТ-дэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

2018 оны 9 сарын 07

 

Arslan.mn

НЗДТГ-аас 2018 оныг  “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа билээ.  Энэ дагуу нийт 142 ӨЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болж, зарим ӨЭМТ-д гадна болон дотоод засварын ажлыг хийж эхлээд байна. 

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн  өглөө. Тодруулбал ургийн монитор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх отсос, судас тодруулагч зэрэг төхөөрөмжүүд багтсан байна.  

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах, иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зэрэг олон талын боломж бүрдэх юм.  Сүхбаатар дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүх эмч, сувилагч ажилчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье ” хэмээлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594652
0 эможи

keyboard_arrow_up