Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

2018 оны 9 сарын 07

Arslan.mn

 Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар хамтран дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, Түр хамгаалах байр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн 50 алба хаагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах ажилд удирдах ажилтнуудын манлайлал, үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр зохион явуулж, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төв Баянгол дүүргийн Прокурорын газар, Хууль сахиулах сургуулийн их сургууль, “Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагаас багш нарыг урьж оролцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594641
0 эможи

keyboard_arrow_up