Фэйсбүүк компаний Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид МТҮП-д сургалт зохион байгуулах гэж байна

2018 оны 9 сарын 07

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид МТҮП-д сургалт зохион байгуулах гэж байна

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл технологийн үндэсний парктай  хамтарч "Сошиал медиа оновчтой хэрэглээ” сэдэвт сургалтыг 9 сарын 7-ны 10:00 цагт МТҮП-ийн 302 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

 

Тус сургалт нь  байгууллагуудын маркетинг менежерүүдэд зориулагдсан бөгөөд сошиал медиаг оновчтой ашиглах, олон нийтэд яаж хүргэх талаар  мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Мөн Фэйсбүүк компани өөрсдийн гаргасан шинэ стандартыг танилцуулах болно.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Фэйсбүүк компанийн Хонг Конг, Тайван, Монгол улс болон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази Номхон далайн бүсийн аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал Жефф Ву, Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер Майкл Ай Юүн,  Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан нар хүрэлцэн ирнэ .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594626
0 эможи

keyboard_arrow_up