ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ АВТОБУСАНД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2018 оны 9 сарын 06

Image may contain: outdoor

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандарт, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага.” MNS 4598:2011стандартын хэрэгжилтийг хангасан байдалд хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд, мөн сургуулиудаас ирсэн хүсэлтийн дагуу 30, 31-ний өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газрын техникийн үзлэг оношилгооны төв дээр Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулсан.
Шалгалтад Нийслэлийн 7 дүүргийн 39 сургуулийн нийт 72 автобус хамрагдсанаас 23 сургуулийн 46 автобус тэнцсэн тул үйлчилгээнд явах зөвшөөрлийг нь олгосон бөгөөд үлдсэн 26 автобус стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар дахин үзлэгт хамрагдах шаардлагатай болсон байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдийн автобусны тоо өмнөх оны мөн үеэс 43,9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь сургуулиуд хүүхэд тээвэрлэх автобусны стандартын шаардлагыг хангах талаар тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594622
0 эможи

keyboard_arrow_up