Цагдаагийн ахмад О.Мөнхтулга “шилдэг хэсгийн төлөөлөгч” болов

2018 оны 9 сарын 06

Цагдаагийн ахмад О.Мөнхтулга “Шилдэг хэсгийн төлөөлөгч” болов

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас “Шилдэг хэсгийн төлөөлөгч” тэмцээн зохион байгуулжээ. 17 сумын хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чадвараа сорьсон тус тэмцээнд Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад О.Мөнхтулга хошуучилж, дэд байрт Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш шалгарсан байна. Харин Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Алтанбаатар гутгаар байр эзэлжээ.

Тэд хууль, эрх зүй, гадаад хэл, компьютер, ерөнхий мэдлэгээ шалгуулж, галт зэвсэгтэй харьцах, тээврийн хэрэгсэл жолоодох, морь унах, мал зүсэлж, шүдлэх, им тамгыг нь ялгаж, нэрлэх зэргээр 10 төрөлд ур чадвараа сорьсон аж. Мөн алба хаагчдын монгол хэлээ хэрхэн эзэмшсэнийг шалгах эсээ бичих даалгавар нэлээн өндөр оноотой байсныг зохион байгуулагчид онцлов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594596
0 эможи

keyboard_arrow_up