“Барилгачдын өдөр 2018“ өдөрлөг маргааш болно

2018 оны 9 сарын 06

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг барилгачдын баярын өдрөөр ажил үйлс амжилт бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг 10 аж ахуйн нэгж байгууллагыг тодруулж өргөмжлөн туг далбааг нь барилгачдын талбайд бүтэн жил мандуулдаг. Мөн ахмадууд болон нийт барилгачиддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд барилгын салбарын үе үеийн сайд дарга нараас эхлээд өнөө цагийн барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцсэн бахдам үйлсийн эзэд болох нийт барилгачид, барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль коллежууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан томоохон үйл ажиллагаа болох ажээ. Газарт гагнагдаж тэнгэрт тэмүүлсэн их барилга, бүтээн байгуулалтын эзэддээ баярын мэнд дэвшүүлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594590
0 эможи

keyboard_arrow_up