Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2018 оны 9 сарын 05

хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн зурган илэрцүүд

МХЕГ-ын даргын баталсан 01/11 тоот урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтын хүрээнд ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад хаана, хэзээ хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки зарж байсныг илрүүлсэн байна.
Мөн хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрсэн аж.
Иймээс хаяг шошгын зөрчилтэй хаана, хэзээ хэн үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594575
0 эможи

keyboard_arrow_up