ФОТО: “Хятад орныг танин мэдэх нь” Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн нээлт боллоо

2018 оны 9 сарын 05

Arslan.mn

“Хятад орныг танин мэдэх нь” сэдэвт Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ.  Энэ удаагийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Хятад Монголын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгах зорилготой тус энэхүү өдөрлөг маргааш БНХАУ-ын орчин үеийн 10 шилдэг уран сайхны киногоор эхлэх бөгөөд албан ёсны нээлтийн ёслол 19 цагт Тэнгис кино театрт болно. Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын киноны өдөрлөг, аялал жуулчлалын салбарыг танилцуулах арга хэмжээ, ядуурлыг бууруулсан туршлага солилцох үзэсгэлэн, Хятадын уламжлалт гар урлал болон биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол, Сычуаний соёлын инновацийн үзэсгэлэн, ардын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн яармаг зэрэг олон талт арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох юм. Мөн Өвөр Монголын эмч нар Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594574
0 эможи

keyboard_arrow_up