Мөрдөн байцаах албаны түүхт 72 жилийн ойн мэндчилгээ

2018 оны 9 сарын 05

Arslan.mn

Монгол Улсад Мөрдөн байцаах алба үүсч байгуулагдсаны түүхт 72 жилийн ойг тохиолдуулан тус албанд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж түүхэн хугацаанд уг албаны бие бүрэлдхүүн төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үргээ нэр төртэй биелүүлж ирсэн ба тэдний дотроос мөрдөн байцаагчийн амаргүй хөдөлмөрт эрдэм мэдлэг, оюун ухаан, бие сэтгэлээ харамгүй зориулсан олон арван тэргүүний ажилтан та бүгдэдээ албаны 72 жилийн ойн мэндийг хүргэе.

Мөрдөн байцаах албаны бие бүрэлдхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх амаргүй ажилд нэр төртэй биелүүлж, ард иргэдийнхээ амар тайван амьдарлыг сахин хамгаалж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Та бүхэнд амжилт, бүтээлээ бататгаж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, цаашид идэвхи санаачлага дүүрэн ажиллаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөн ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ нэр төртэй биелүүлж албаны нэр хүндийг өндөрт өргөж байгаа та бүхэнд Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойн мэндийг хүргэе.

Тус албаны үе үеийн ахмадууд урт удаан наслаж, эрдэм мэдлэгээ дараагийн үед өвлөн үлдээж, алба хаагчдад эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594571
0 эможи

keyboard_arrow_up