Их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, оюутан, сурагчдад зөвлөж байна

2018 оны 9 сарын 04

Arslan.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сард 131 оюутан, сурагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэмт хэргийн улмаас 639 оюутан, сурагч хохирч, их, дээд, дунд сургуулийн орчимд 37 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдыг архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах     талаар хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, багш, оюутан, сурагчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохиох.    
  2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.
  3. Байгууллагуудын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг дээшлүүлэх, орчины гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын барилга байгууламжид тавигдах  телехяналтын камерын ерөнхий шаардлага /mns:6423/-д нийцсэн тоон системийн  HD/IP камер суурилуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинг бүрдүүлэх.
  4. Хичээлийн шинэ жилдээ оюутан, сурагчид та бүхэн  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, соёл, урлаг, спортын арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний туслалцаа, дэмжлэгт түшиглэн өргөнөөр зохион байгуулахад анхаарах.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зөвлөж байна.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
 НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН
НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБА

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594543
0 эможи

keyboard_arrow_up