“Хүүхэдтэй болохын тулд айлын охин хулгайлсан гэж” мэдүүлжээ

2018 оны 9 сарын 04

Таван настай охиныг  хулгайлсан  эмэгтэй “Хүүхэдтэй болохын тулд айлын охин хулгайлсан гэж” мэдүүлжээ

Өнгөрсөн сард Дархан-Уул аймгаас таван настай эмэгтэйг Э-г гэрийнхээ гадаа тоглож байхад нь “Эгч нь зайрмаг өгье” хэмээн худлаа хэлж хулгайлсан хэрэг гарсан.Хэргийг нийслэлийн Хан-Уулын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй П.Батсуурь гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд түүнийг цагдан хориод байгаа юм.

Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлжээ. П.Батсуурийг ЭХ-ийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594538
0 эможи

keyboard_arrow_up