Хууль бусаар авсан болон зөрчилтэй 58 га газрын эрхийг хүчингүй болгожээ

2018 оны 9 сарын 04

Arslan.mn

Орон сууцны хороолол дунд болон ЕБС, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн жил гаргасан. Үүнээс хойш хууль бусаар эрх авсан болон зөрчилтэй 58 орчим га газрын эрхийг хүчингүй болгожээ.Уг захирамж гарахаас өмнө хууль зөрчин олгогдсон байсан газар, ашиглалгүй удаан хугацаа өнгөрсөн газрын эрхийг хүчингүй болгож байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгт хамааралтай газраас 29 болон 33-р сургууль, 99-р цэцэрлэгийн талбайд хууль бусаар олгосон газрын эрхийг хүчингүй болгосон байна.

Сургууль, цэцэрлэгт газрыг нь буцаан олгосноор тухайн талбай дээр өргөтгөл барих, тохижуулах эрх нь тэдэнд ирж байгаа юм. Түүнчлэн орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэн өгчээ. Нийслэлийн 1000 гаруй СӨХ-оос 499 нь л СӨХ орчны газраа баталгаажуулсан байдаг бол 290 СӨХ энэ төрлийн санал хүсэлт ирүүлжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594527
0 эможи

keyboard_arrow_up