Өнөөдөр болох үйл явдал

2018 оны 7 сарын 10

Arslan.mn

10.00 цагт ХНХЯ-нд Монгол Улсын ХНХЯ, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 91915340, 88844482

10.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал болно.

10.00 цагт НЗДТГ-т Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

Үндэсний их баяр наадмын хүрээнд 

08.00 цагт Хүй долоон худагт Хязаалан насны морьдын уралдаан болно.

08.00 цагт Шагайн асарт Шагайн харвааны хэсгийн харваа болно.

08.30 цагт Сурын талбайд Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг эхэлнэ.

11.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

13.00 цагт Сүхбаатарын талбайд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадам болно.

14.00 цагт Хүй долоон худагт Шүдлэн  насны морьдын уралдаан болно.

20.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59450
0 эможи

keyboard_arrow_up