“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслөөс дрон олгов

2018 оны 9 сарын 03

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлтийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл тус төслөөс нийслэлийн Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тандан судлах мөн эрэн хайх аврах ажиллагааны зориулалтаар орчин үеийн дэвшилтэт технологи болох нисгэгчгүй нисдэг төхөөрөмж DJI Mavic pro загварын дроныг гардуулан өглөө.

Тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн Онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийн зохицуулагч С.Оюунтөгс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Даваасүрэн, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа, Батбаяр нар оролцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594493
0 эможи

keyboard_arrow_up