“ХҮЧ”-ийнхэн “ХҮЧИРХЭГ МОНГОЛ” өдөрлөгт оролцлоо

2018 оны 9 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Идэвхтэй амьдралын хэв маяг-Эрүүл ирээдүй уриатай "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөг өнөөдөр /2018.09.02/ Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав нар хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын хөгжлийн үндэс бол эрүүл, спортлог монгол хүн юм. Азийн наадамд медаль хүртсэн тамирчдаа магтан алдаршуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр эрдмийн баяр болж улсын маань намрын их ажлууд эхэлж байгаа. Тэгвэл өнөөдрийг спорт, урлагийн баяр болгож тэмдэглэхийг санаачилж Ард түмэндээ үлгэр дуурайлал болж явдаг Спорт, урлагийн алдартнууддаа зориулан тэмдэглсэн байгаа юм” хэмээн онцолсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594474
0 эможи

keyboard_arrow_up