Сургуулийн орчимд автомашин цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно

2018 оны 9 сарын 01

Arslan.mn

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмээр замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээ, сургуулийн орчимд автомашин цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон.

Тэгвэл шинэ дүрэм ирэх 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр  сургууль, цэцэрлэг тус бүр дээр 1-2 цагдаагийн алба хаагчид  замын хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна.

Нийслэлд 320 гаруй цагдаагийн алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ын орчмын зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594441
0 эможи

keyboard_arrow_up