Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2018 оны 9 сарын 01

Arslan.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2018 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна. 


2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун,төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны эцсээр газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594439
0 эможи

keyboard_arrow_up