Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлэглэв

2018 оны 8 сарын 31

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг жил бүрийн 4 дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Тус өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 433 дугаар хаалттай хорих анги Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Сайн үйлсийн аян” өрнүүлж, тус сумын амьдралын түвшин доогуур нэг ядуу нэг өрхөд эд материалын, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс аймгийн нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг гаргуулж, цэцэрлэгийн насны 1, хөгжлийн бэрхшээлтэй 2, сургуулийн насны 3 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Арвайхээр суманд оршин суудаг 3 өрхийн 3 хүүхдэд хувцас, хичээлийн иж бүрэн хэрэглэл өгч тусламж үзүүлсэн,Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Улаангомбо сумын 7 дугаар багт оршин суух өрх толгойлсон нэн ядуу иргэн Б.Нямсүрэнд 14 хоног хэрэглэх хоол хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг тус тус үзүүлсэн байна.

 

           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594431
0 эможи

keyboard_arrow_up