9 дүгээр сарын 1-нд цаг агаар ямар байх вэ?

2018 оны 8 сарын 31

Arslan.mn

ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно. Үүнтэй холбогдуулан Цаг уурын байгууллагаас 9 дүгээр сарын 1-ний өдрийн цаг агаарын мэдээллийг тусгайлан гаргажээ.


Улаанбаатарт /2018.09.01-ний цаг агаарын мэдээлэл/

  • 09:00-14:00 цагийн хооронд: Солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи өмнөөс 3-8 м/с. Агаарын температур 14-16 градус дулаан байна.
  • 14:00-19:00 цагийн хооронд: Үүлшинэ, бороо орно. Салхи баруунаас 6-11м/с. Агаарын температур 17-19 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

Баруун аймгууд

Үүлэрхэг. Үдээс өмнө ихэнх нутгаар, үдээс хойшдоо нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, Алтайн уулсаар үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол Алтай, Хангай, Хан Хөхий уулархаг нутаг, Хүрэн бэлчирээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 14-19 градус дулаан.

Төвийн аймгууд

Үүлэрхэг. Үдээс өмнө Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар, үдээс хойшдоо Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос 7-12м/с. Агаарын температур Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан. 

Зүүн аймгууд

Үдээс өмнө солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Үдээс хойшдоо үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс, үдээс хойш баруун хойноос 5-10м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан. 

Говийн аймгууд

Үүлэрхэг. Үдээс өмнө Дундговийн баруун, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр, үдээс хойшдоо нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө баруун өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ  MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594426
0 эможи

keyboard_arrow_up