СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018 оны 8 сарын 31
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.
Иймд,
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594408
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс