8, 9-р сард замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар нэмэгддэг

2018 оны 8 сарын 31

Arslan.mn

Хичээл, сургууль эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сарын дундаас эхлэн хөдөө, орон нутгаас оюутан залуучууд нийслэл хотод ихээр ирдэг. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал ердийн үеэс 40 орчим хувиар нэмэгддэг байна.Замын цагдаагийн албан хаагчид энэ үед бэлэн байдалд ажиллана. Нөгөөтэйгүүр, замын түгжрэл үүсч байгаа нэг шалтгаан бол зам засварын ажлын улмаас тодорхой байршлуудад зам хаасантай холбоотой юм. Одоогийн байдлаар Цайз захын уулзвараас хойш чиглэсэн 1 км орчим зам, Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд хэсэг, ТЭЦ3-ын замыг хаагаад байгаа юм байна. Мөн үер уснаас болж замын эвдрэл их байгаа. Харин Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хувьд замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд өдрийн цагаар болон зам хааж засварын ажил хийхгүй байгааг хэллээ.   

Замын ачаалал нэмэгдэхээс гадна хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас хот руу ирэх урсгал нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд авто замын осол ихээр гарч байна. 7-р сарын 20-ноос 8-р сарын 20 хүртэл ганцхан сарын хугацаанд орон нутгийн замд нийт 49 хүн авто машины ослоор нас барж, 84 хүн гэмтэж бэртжээ. Ихэвчлэн Төв аймгийн замд осол гарч байгааг ЗЦА-наас мэдээллээ.

Орон нутгийн замд гарч байгаа нийт ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс болжээ. Тиймээс жолооч нарыг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн зорчигчдыг жолооч хурд хэтрүүлж байгаа бол шаардлага тавихыг холбогдох албанаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594403
0 эможи

keyboard_arrow_up