Төрийн ордонд нэвтрэхдээ баримтлах хувцаслалтын дүрэм

2018 оны 8 сарын 31

Arslan.mn

Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувьд нэн түрүүнд анхаарах зүйл нь хувцаслалт юм.

Тэгвэл сүүлийн үед Төрийн тусгай хамгаалалтын албаныхан Төрийн ордонд нэвтрэхэд хувцаслалтад онцгой анхаарч, ордны хаалга тус бүрд хувцаслалтын зураг наасан байна.

“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-аар иргэдийг төрийн ордонд нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тодруулбал, Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ. 

Харин биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлдэггүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

 

Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаардах болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594401
0 эможи

keyboard_arrow_up